2022-09-28

Нэг. Нийтлэг зүйл

1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, цар тахлын улмаас тасалдсан сонирхогчдод зориулсан уламжлалт тэмцээнийг сэргээхэд оршино.
2. Монголын даамын холбоо, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
3. Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохион байгуулах дүрэм”, Улсын онцгой комиссын халдвар хамгааллын журмыг баримтлан тэмцээнийг зохион байгуулна

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

1. Тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-ны бямба гаригт Зүтгүүрийн Депогийн спорт танхимд зохиогдоно.

2. Бүртгэлийг 2022 оны 5 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд зөвхөн цахимаар хийнэ. Бусад хэлбэрээр бүртгэхгүй. Google Form холбоосыг бүрэн гүйцэд бөглөж, төлбөр тушаасан баримт хавсаргаснаар бүртгэлийг хүчин төгөлдөрт тооцно.   

3. Бүртгэлийн холбоос ЭНД дарж нэвтэрнэ үү

4. Бүртгэлийн хураамж 15.000 ₮

5. Бүртгүүлсэн тамирчид 2022 оны 5 дугаар 21-ний өглөө 9:30 цагт тэмцээн болох байранд бэлэн байна.

Гурав. Тэмцээний журам

1. Тэмцээнд I, II, III зэрэгтэй болон зэрэггүй даамчид нас хүйс харгалзахгүй оролцоно. I, II зэрэгтэй даамчид “А” ангилалд, III зэрэгтэй болон зэрэггүй даамчид “В” ангилалд өрсөлдөнө.
2. Цагийн хяналт нэг талдаа 15 мин + нүүдэл бүрт 3 сек-ийн бонустай байна.
3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
4. Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана

Дөрөв. Шагнал урамшуулал

1. Ангилал тус бүрийн эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. 
2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу тус тэмцээнд тамирчин авбал зохих оноо (9 өрөг тоглоно)-ноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ

“А” ангилал: 14 батүүнээс дээш онооДэд мастерын 1 балл, 11-13 оноо – I зэрэг

“В” ангилал: 12 ба түүнээс дээш оноо – II зэрэг, 9-11 оноо – III зэрэг

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО

Утас: 9990-6402

Түгээх