2022-09-28

Монголын бүх ард түмний спортын XV наадмын Архангай аймгийн анхан шатны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эрэгтэй ангилалд Д.Амаржаргал, Х.Цогтбаатар, С.Пүрэвсүрэн, эмэгтэй ангилалд Ж.Бурмаа, Ж.Оюунцэцэг, Ж.Аззаяа нар эхний гурван байрыг эзэлсэн байна. Түрүүлсэн хоёр тамирчны хувьд ирэх зургадугаар сарын эхээр зохиогдох Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийг авчээ.

Түгээх