
2022 оны 03.07 Номгон
Тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Номундалай цогцолбор сургуулийн дээр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Соого Сейкео, Эрдэм,алгаритм, 6-р сургууль, Баян-Ойт, 14-р цэцэрлэг, Баянцагаан, Заг, Баянговь, Баян-Овоо, Шинэжинст сумуудаас нийт 400-аад тамирчин оролцлоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн даамын холбооны дэд тэргүүн Г.Сүхбат, ширээний шүүгчээр Түмэннаст, Саранцэцэг, Өлзий-Орших, Отгонбат, Мөнхтогтох, Энэбиш, Эрдэнэчулуун, Болд-Эрдэнэ нар ажиллалаа.


ТАЙЛАН БИЧСЭН АЙМГИЙН ДААМЫН ХОЛБООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ДАВААСҮРЭН