Багийн УАШТ

Багийн УАШТ өндөрлөлөө

Гурван өдрийн турш ширүүн өрсөлдөөнтэй явагдсан 100 буудалт даамын багийн УАШТ өндөрлөж, олон улсын их мастер Г.Ганжаргал ахлагчтай "Бадмаараг" баг 14 хожлоор тэргүүн байр эзэлж, Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг гардан авлаа. Тэнцүү 12 оноотой гурван багаас ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Чемпионс" баг мөнгө, СМ Э.Энх-Эрдэнэ ахлагчтай "Алтан өрөг" баг хүрэл медалийн эздээр тодорсон юм. Үндсэн болон блиц тэмцээнд медалийн төлөө хүчтэй өрсөлдсөн СМ Т.Пүрэвдорж "Алтан титэм" багт тэмцээний тусгай шагналыг олгожээ.

Багууд 5 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн бөгөөд ширээний аваргуудыг тодруулахад ОУИМ Г.Ганжаргал, ОУИМ О.Түвшинболд, СМ Л.Гансүх, ДМ Б.Отгон-Эрдэнэ, ДМ Ц.Чинзориг нар тус бүрийн ширээнд тэргүүлсэн байна.

Тэмцээний 2 дахь өдөр зохиогдсон блиц тэмцээнд "Алтан өрөг" баг тэргүүлж Монгол улсын анхны блиц төрлийн аварга баг болсон билээ. Харин Энэрэл дээд сургууль болон "Ирээдүй" багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Champion Team

Улсын аварга "Бадмаараг" баг. ОУИМ Г.Ганжаргал, СМ Д.Эрдэмбилэг, СМ Д.Чойжилсүрэн, ДМ Б.Отгон-Эрдэнэ, ДМ Б.Билгүүн нар

 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

БЛИЦ ТЭМЦЭЭНИЙ ДҮН