УАШТ 2015

2015 оны УАШТ-ий удирдамж

2015 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

 

Нэг. Зохион байгуулалт

 

1. Тэмцээний хугацаа: 2015 оны 3 дугаар сарын 19-нөөс 27

2. Ерөнхий зохион байгуулагч: Монголын даамын холбоо

3. Ерөнхий ивээн тэтгэгч: Бодь Бадмаараг ХХК

4. Дэмжигч: Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам

5. Тэмцээнд оролцогчид: Урьдчилсан шатны тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин, мөн ивээн тэтгэгчийн болон зохион байгуулагчийн эрхийн дагуу тус бүр нэг, Нийт 14 тамирчин

6. Тэмцээн зохиогдох газар: УБ хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Бадмаараг төв

 

 

Хоёр. Тэмцээний журам

 

1. Тэмцээний Ерөнхий шүүгч: Улсын шүүгч, спортын мастер Д.Чойжилсүрэн

2. Тэмцээний тоглолтын хэлбэр: Тойргийн систем

3. Дэлхийн даамын холбооны тэмцээний дүрмийг удирдлага болгоно.

a. Цагийн хяналт: Дэлхийн даамын холбооны албан ёсны цагийн хяналт 1цаг20мин + 30сек

b. Тэнцэх тохиолдолд хамгийн багадаа 40 нүүсэн байна. Энэ нөхцөлийг хангаагүй тохиолдолд 0-0 оноо өгнө.

c. Ижил оноотой шалгарах болон бусад эргэлзээтэй байдлыг дээрх дүрмээр

шийдвэрлэнэ.

4. Маргаан таслах комисс Монголын даамын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдээс томилогдсон 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.

5. Тухайн тоглолттой холбоотой маргааныг тоглолт дууссанаас хойш 30 минутын дотор зөвхөн бичгээр хүлээн авна.

6. Тэмцээний хуваарийн дагуу өрөг эхлэх цагаас 10 минутаас илүү хугацаагаар хоцорсон тохиолдолд тухайн өрөгт хожигдол хүлээнэ.

 

Гурав. Шалгаруулалт

1. Энэхүү тэмцээн нь Укбекистан улсын Ташкент хотноо зохиогдох 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах зорилготой.

2. Улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний 6 байр эзэлсэн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

 

Дөрөв. Шагнал, урамшил

  1. УАШТ-ий мөнгөн шагнал
    1. 12-14 дүгээр байр 60,000 төгрөг
    2. 9-11 дүгээр байр 70,000 төгрөг
    3. 6-8 дугаар байр 80,000 төгрөг
    4. 4-5 дугаар байр 100,000 төгрөг

 

2. Медальт байрны шагнал

a. Алтан медаль + 400,000 төгрөг

b. Мөнгөн медаль + 300,000 төгрөг

c. Хүрэл медаль + 200,000 төгрөг

 

3.Тэмцээнд оролцогчдод 3-р сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд Бадмаараг төвийн байранд үдийн хоолоор үйлчилнэ.

 

 

Тав. Тэмцээний хуваарь

 

3 дугаар сарын 19. Пүрэв гариг

09.00 1-р тойрог

13.30 Үдийн хоол

15.00 2-р тойрог

 

3 дугаар сарын 20. Баасан гариг

09.00 3-р тойрог

13.30 Үдийн хоол

15.00 4-р тойрог

 

3 дугаар сарын 21. Бямба гариг

09.00 5-р тойрог

13.30 Үдийн хоол

15.00 Блиц тоглолтын УАШТ

 

3 дугаар сарын 22. Ням гариг

09.00 Түргэн тоглолтын УАШТ

17.00 Монголын даамын холбооны гишүүдийн хурал

 

3 дугаар сарын 23. Даваа гариг

09.00 6-р тойрог

13.30 Үдийн хоол

15.00 7-р тойрог

 

3 дугаар сарын 24. Мягмар гариг

09.00 8-р тойрог

13.30 Үдийн хоол

15.00 9-р тойрог

 

3 дугаар сарын 25. Лхагва гариг

09.00 10-р тойрог

13.30 Үдийн хоол

 

3 дугаар сарын 26. Пүрэв гариг

09.00 11-р тойрог

13.30 Үдийн хоол

15.00 12-р тойрог

 

3 дугаар сарын 27. Баасан гариг

09.00 13-р тойрог

13.30 Үдийн хоол

15.00 Хаалтын ажиллагаа

 

 

Зургаа. Бусад зүйл

 

1. УАШТ-ий оролцогчийн хураамж: 10,000 төгрөг

2. Удирдамжинд тусгагдаагүй асуудал гарсан тохиолдолд тэмцээний Ерөнхий шүүгч болон холбооны Техникийн комисс асуудлыг нягтлан үзэж шийдвэрлэнэ.

 

 

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО