Залуучуудын УАШТ

Залуучуудын УАШТ өндөрлөлөө

2015 оны залуучуудын УАШТ 3-р сарын 13-наас 16-ны өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордны их танхимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 6 дүүрэг, 10 аймгийн 58 тамирчин оролцож, Азийн аварга шаргаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн юм.

Хөвгүүдийн төрөлд алтан медалийг Баянгол дүүргийн тамирчин, спортын мастер Ц.Отгонбилэг, мөнгөн медалийг Сүхбаатар дүүргийн тамирчин, дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, хүрэл медалийг Сүхбаатар дүүргийн тамирчин, спортын мастер М.Бямбасүрэн; охидоос алтан медалийг Баянзүрх дүүргийн тамирчин, спортын мастер Г.Хэрлэнмөрөн, мөнгөн медалийг Баянзүрх дүүргийн тамирчин, спортын мастер М.Одгэрэл, хүрэл медалийг мөн Баянзүрх дүүргийн тамирчин, дэд мастер энэ жил 11 настай Б.Мишээл нар хүртэв.

Тэмцээнд эхний 6 байр эзэлсэн тамирчид ирэх 4 дүгээр сард Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг:    Хөвгүүд   Охид   энд дарж сонирхоно уу.