Тэмцээний тухай

Тэмцээний тухай

Ерөнхий боловсролын сургуулиудын багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2012 оноос эхлэн зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тэмцээнд үндсэн төрлөөс гадна блиц буюу түргэн тоглолтын төрөл нэмэгдснээр 2 төрөлд УЛСЫН АВАРГА БАГ-ийг тодруулна.

Тэмцээний зорилго нь 100 буудалт даамын спортыг Монгол орон даяар жигд, өөрөөр хэлбэл сургууль бүр дээр хөгжүүлэх, хамт олонч хүмүүжил олгох, улмаар шилдэг сургуулиудыг тодруулах юм. 

Энэ удаагийн тэмцээнд нийт 19 баг оролцож байна. Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, аймаг орон нутгаас Баянхонгор, Дорноговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн ЕБС-ийн багууд оролцож байна. 

Багийн бүрэлдэхүүнд Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний медальтан, мөн улс, аймгийн аварга олон сурагч өрсөлдөж байна. Тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 42-р дунд сургууль дээр явагдаж, 19-ний Ням гаригт өндөрлөнө.