Нүүр

Дэлхийн цом - 2017

7-р сарын 21-нээс 28-ны өдрүүдэд зохиогдох "Дэлхийн цом - 2017" тэмцээний мэдээлэлтэй танилцана уу.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг их мастерууд оролцохоор мэдүүлгээ өгсний дотор Дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов, Дэлхийн аварга, Латвийн их мастер Гунтис Валнерис, эмэгтэй их мастер, Украйны Викториа Мотричко нарын зэрэг 30 гаруй гадаадын тамирчид байна.

"Mongolian Open 2017" нэртэй анх удаа зохиогдож байгаа тус тэмцээн энэ жил Дэлхийн цомын хүрээнд багтаж байгаа бөгөөд Монголын даамын холбоо нь тус тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.

Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлнэ үү. Насны ангилал байхгүй гэдгийг анхаарна уу.

http://worldcup2017.mondaam.mn/