Нүүр

ТАМИРЧДЫН АНХААРАЛД

Монголын даамын холбооны албан ёсны УАШТ-үүд болон үндэсний рейтинг бодогдох нэрэмжит болон бусад тэмцээнүүд, мөн дэлхий, тив, олон улсын тэмцээнүүдэд оролцохын тулд бүх тоглогчид "2017 оны тоглогчийн ЛИЦЕНЗ" авах ёстой.

Энэхүү ЛИЦЕНЗ-ийн бүртгэл болон хувийн мэдээллээ шалгана уу.

Энэ жилийн Азийн АШТ (Узбекистаны Ташкент), мөн Улаанбаатар хотноо зохиогдох "Дэлхийн цом"-ын тэмцээний бүртгэл удахгүй эхэлнэ. Мөн жил бүр хамгийн олон оролцогч оролцдог Өсвөр үеийн УАШТ-д оролцохын тулд бүртгэлээ эртхэн баталгаажуулж, ЛИЦЕНЗ-ээ авсан байх шаардлагатай.

ЛИЦЕНЗ-ийн жилийн хураамж:
Насанд хүрэгчид (1999 он болон түүнээс өмнө төрсөн) - 20,000 төг
Хүүхэд (2000 он болон түүнээс хойш төрсөн) - 10,000 төг

Хураамжийг Голомт банк, Монголын Даамын Холбоо, Данс: 1102102442 дансанд "Овог нэр, регистрийн дугаар, харилцах утасны дугаар"-ыг Гүйлгээний утга дээр бичин тушааж, бүртгэлд хамрагдан ЛИЦЕНЗ авна. Бүртгэл автоматаар хийгдэнэ.

УАШТ-ий Хагас шигшээд оролцсон тамирчдын Лицензийн бүртгэлийг оруулсан байгаа.