Монгол улсын шигшээ баг "Нэг бүс-нэг зам" олон улсын багийн тэмцээнд оролцоно

Монголын даамчид ойрын өдрүүдэд олон улсын томоохон тэмцээнүүдэд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Хэдхэн хоногийн дараа Польш улсын Дабки хотноо өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бол ирэх 11-р сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд ОХУ, Недерланд, Польш, Узбекистан, Казахстан, Монгол, Хятадын 8 баг оролцох багийн "Нэг бүс-нэг зам" олон улсын тэмцээнд Олон улсын их мастер Г.Ганжаргал ахлагчтай баг оролцоно.

ganjargal1

Энэ тэмцээн БНХАУ-ын Жиангин хотод зохиогдох бөгөөд тэмцээнд уригдсан бүх багийн ирж очих болон тэмцээнтэй холбоотой бүх зардлыг Хятадын даамын холбоо дааж байгаа юм. Тэмцээнд оролцох Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2017 оны улсын аваргууд ОУИМ Ганбаатарын Ганжаргал, СМ Ерөөлжавын Ариунзаяа, U10 насны ангилалд Бүрнээбаатарын Баасанбар, Норовсүрэнгийн Лхагвадолгор нар тоглох юм.

ariunzaya

Энэ тэмцээний дараа ОУИМ Г.Ганжаргал, СМ Е.Ариунзаяа нар Лишуй хотод зохиогдох Хятадын нээлттэй олон улсын тэмцээнд оролцоно

team-asia.