October 2017

ДАШТ-д амжилттай оролцлоо

2017 оны 10 дугаар сарын 1-нээс 16-ны өдрүүдэд Эстони улсын нийслэл Таллинн хотноо зохиогдсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо.

М.Нямжаргал

Монгол улсын гавьяат тамирчин, ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг хэсэгтээ 5-р байрт шалгарлаа. Түүний хувьд шигшээ тэмцээнд шалгарахад нэг байр дутсан юм.

Мөн Азийн хошой аварга, ОУИМ Мөнхбаатарын Нямжаргал 16 тамирчин тойргоор өрсөлдснөөс 16 оноо авч, дэлхийн шилдэг 10 тамирчинд багтав. Энэ амжилт нь Монголын даамчдаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн хамгийн дээд амжилт юм.

ДАШТ-д оролцсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Дэлгэрэнгүй дүн

Манай тамирчид ДАШТ-д амжилттай оролцож байна

22046542_134791447158333_4777092352186388892_n
Эрэгтэйчүүдийн тэмцээн 3 тойрог тоглосноос ОУИМ Д.Эрдэнэбилэг 4 оноо, ОУИМ Р.Манлай, ДДХМ Г.Гэрэлболд нар тус бүр 3 оноотой болоод байна. Д.Эрдэнэбилэг дэлхийн аварга Г.Валнерис (Латви), ОУИМ М.Амриллаев (ОХУ) нартай тэнцжээ. Г.Гэрэлболд Румыны, Р.Манлай Эстоний тамирчдыг тус тус буулган авсан байна.
22050117_134856010485210_6371992887703017467_n

Харин эмэгтэй ДАШТ-ий хоёрдугаар тойрогт манай 2 тамирчин хоорондоо учраа таарч тэнцсэн байна.

http://wc2017.kabeliit.ee

ДАШТ эхэллээ

w-round1

Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстони улсын нийслэл Таллинн хотноо өнөөдөр эхэлнэ.

Эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцож буй манай 3 тамирчин 3 өөр хэсэгт орсон бөгөөд ОУИМ Р.Манлай Германы их мастер В.Вирный, ОУИМ Д.Эрдэнэбилэг Индонезийн тамирчин Г.Алинк, ДДХМ Г.Гэрэлболд Беларусийн их мастер Е.Ватутин-тай тус тус оноолт таарчээ. Нийт эрэгтэй 80 тамирчин урдчилсан шатанд 3 хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг бүрээс эхний 4 байранд шалгарсан 12 тамирчин шигшээд үлдэх юм.


Харин эмэгтэйчүүд нийт 16 шилдэг тамирчин тойргоор өрсөлдөнө Манай 2 тамирчны хувьд эхний тойрогт ОУИМ М.Нямжаргал Польшийн их мастер, дэлхийн аварга Н.Садовска, ОУМ М.Одгэрэл Латвийн их мастер, дэлхийн 15 удаагийн аварга З.Голубева-тай тус тус оноолт таарчээ.

Эхний тойрог Улаанбаатарын цагаар 23.00 цагт эхлэх ба http://wc2017.kabeliit.ee/ хаягаар өргийг шууд үзэж болно.