November 2017

Ц.ЧИНЗОРИГ МӨНГӨ, Г.ДҮҮРЭНБИЛЭГ, П.ЭРХЭМБИЛЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

IMG_1263 (Copy)

Польш улсын Дабки хотноо зохиогдсон өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 даамчин ухаанаа уралдуулж, нийт 22 медаль (6 алт + 9 мөнгө + 7 хүрэл) хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.


Тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад U-17 насны хөвгүүдийн ангилалд Цэнд-Аюушийн Чинзориг мөнгө, U-11 насны хөвгүүдийн ангилалд Пүрэвдашийн Эрхэмбилэг, мөн U-17 насны охидын ангилалд Ганбатын Дүүрэнбилэг нар хүрэл медалийн болзол хангалаа. Г.Дүүрэнбилэг 2013 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд дэлхийн аваргын хос медальтай Монголын анхны даамчин боллоо. Ц.Чинзоригийн хувьд сүүлийн тавилдаа БНХАУ-ын Чен Шамаокетэй тоглож, дунд үед комбинаци хийн хүү авч, улмаар төгсгөл хүртэл давуу байдлаа хадгалж хожсон юм. Сонирхуулахад өнгөрсөн жил М.Шийравжамц энэ насанд аваргалахдаа сүүлчийн өрөгтөө мөн л Чен Шамаокег буулган авч байсан билээ. Түүнчлэн U-13 насанд Б.Энхрийлэн 4-р, Б.Мишээл 5-р байрыг тус тус эзэлсэн байна. Монголын баг 100 буудалт даамын төрөлд медаль авсан улсуудаас V байрт жагсчээ.


Энэ удаагийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид блиц буюу түргэвчилсэн тоглолтоор Б.Есүй (U-11) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Отгон-Эрдэнэ (U-20) нар хүрэл медаль хүртлээ.


Screenshot 2017-11-04 22.11.03

Харин турк даамын төрөлд Б.Есүй (U-11), С.Болор (U-11), Б.Мөнхжин (U-14), Б.Энхрийлэн (U-14), Г.Дүүрэнбилэг (U-17), С.Мөнх-Оргил (U-17) алт, Л.Надмид (U-11), Б.Мишээл (U-14), Б.Баярманлай (U-14), Б.Сэлэнгэ (U-17), Т.Мөнх-Оргил (U-17), Б.Отгон-Эрдэнэ (U-20), А.Түшигбаяр (U-20) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Анужин (U-14), Б.Батцэцэг (U-20) хүрэл медаль хүртсэн байна.

Монголын тамирчид 3 медаль хүртлээ


medaltable


Польш улсын Дабки хотноо үргэлжилж буй 100 буудалт даамын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрлийн тэмцээн өнөөдөр явагдаж, Монгол улсын тамирчдаас 8-10 насны охидын ангилалд
Батдаваагийн ЕСҮЙ мөнгөн медаль, мөн 8-10 насны хөвгүүдийн ангилалд Анхбаярын ДАШЧИРЭВ, 20 хүртэлх насны залуучуудын охидын ангилалд Батбаатарын ОТГОН-ЭРДЭНЭ нар хүрэл медалийн болзол хангалаа.


yesui
Батдаваагийн ЕСҮЙ


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдрийн байдлаар Монгол улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар медаль хүртсэн 5 улсын дотор багтаж байна. Манай улсаас нийт 24 тамирчин охид, хөвгүүдийн 4 насны ангилалд оролцож байгаа юм.

IMG_1280 Анхбаярын ДАШЧИРЭВ
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 100 буудалт даамын үндсэн, мөн турк даамын төрлөөр үргэлжилж, энэ сарын 5-ны өдөр өндөрлөнө.

IMG_0212
Батбаатарын ОТГОН-ЭРДЭНЭ

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл, дүн, баг тамирчдын танилцуулгатай www.mondaam.mn/2017/wcy сайтаас танилцана уу.